Иргэдээс санал авч байна. БОАЖ-ын газраас дараах саналыг гаргажээ.
Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд нэгэнт боссон өндөр өндөр байшин дунд байгаль хамгаалагч юу хийхэв дээ.
Түр отоглох цэг, буудаллах нэрээр сургууль, цэцэрлэг барих нь хориглогдсоноор олон хүүхдийн эрх зөрчигдөх, гэрээсээ хол явах, аюулгүй байдал хөндөгдөх зэрэг олон асуудлууд дагуулсаар байгааг засаж өөрчлөх нэн шаардлагатай байна.
Иргэдэд орон байраа эдийн засгийн эргэлтэд оруулах, өмчлөх эрхийг нээж өгөх, дархан цаазат газрын хил заагийг шинэчлэн тогтоох, дотоод бүсчлэл, ангилал нэмэх ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгууллаа.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна" гэлээ.