• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 6 сар 1, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Х.Нямбаатар: Машинаа шейрлэх зэргээр түгжрэлийн эсрэг хамтдаа байхыг иргэддээ уриалж байна

Х.Нямбаатар: Машинаа шейрлэх зэргээр түгжрэлийн эсрэг хамтдаа байхыг иргэддээ уриалж байна

2023/12/18
- Нийгэм
0
Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2023.12.18-2024.01.31 хооронд автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийг эсэргүүцсэн иргэд олон нийтэд Хотын дарга Х.Нямбаатар ингэж хэлэв.
"Бухимдсан олонд хандаж хэдэн үг хэлье. Ямар ч шийдэлгүй байцгаая, 0 зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай зүйл. Жилд дунджаар 50,000 автомашин хотын хөдөлгөөнд нэмэгдэж байгаа. Сүүлийн 10 жилд нийслэлийн авто замын сүлжээ 25 хувиар нэмэгдсэн ч 2013 онд 325,000 байсан машины тоо 2023 онд 720,000 болж, авто зам нэмж барих нь асуудал шийдэхгүй байгааг харуулж байна.
Үнэнтэй нүүр тулж, сая батлуулсан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар нийслэлд автомашины дугаар олголтыг хязгаарлах эрхийг НИТХ авсан. Энэ сарын 29-нд шинэ автобуснууд эхнээсээ орж ирнэ. 0 зогсолттой үед шинэ автобус хэчнээн орж ирээд иргэд хүлээдгээрээ хүлээнэ.
Тиймээс дэлхийн томоохон хотуудын жишгээр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж, нэгдүгээр эгнээг чөлөөлөн, хөдөлгөөний эрчмийг сайжруулах, автобусны маршрутыг шинэчлэхэд дугаарын хягаарлалт гарцаагүй хэрэгтэй байгааг иргэд та бүхэн ойлгоно уу.
Бид нэгдүгээр сард багтаан метроны гүйцэтгэгчийг EPC нөхцөлөөр сонгон шалгаруулахаар төлөвлөж байна. Дөрөвдүгээр сард тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Шинэ хуулийн хэрэгжилтийг нэгдүгээр сарын 1-нээс хангана. Машинаа шейрлэх /car sharing/ зэргээр түгжрэлийн эсрэг хамтдаа байхыг их хотын иргэддээ уриалж байна" гэв.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Нийгэм

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

2025/05/27
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэртэй танилц

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.