Оскарын шагналт "Parasite" киноны жүжигчин И Сун Кюн нас баржээ. Өнөөдөр өглөө буюу Лхагва /2023.12.27/ гарагийн 10:30 цагийн үед Сөүл хотын төвд байрлах нэгэн цэцэрлэгт хүрээлэнгээс 40 гаруй насны эрэгтэй машин дотроо ухаангүй байдалтай олдсон ба цагдаа нар түүнийг жүжигчин И Сун Кюн гэж тодорхойлсон байна. Машиндаа нүүрс (түлш) шатааж угаартан ухаан алдсан байдалтай байсан байна.
Тэрбээр хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэрэгт холбогдон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бөгөөд түүний бүх шинжилгээний хариу сөрөг буюу хар тамхи хэрэглээгүй гэж гарсан боловч цагдаа нар мөрдлөгөө зогсоогоогүй байна.
Эх сурвалж: Yonhap