Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдахаар болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Хамба лам Д.Жавзандоржийг чөлөөлж, оронд нь Хансүр гавж Н.Нанзаддоржийг бүрэн эрхийнхээ хүрээнд нэр дэвшүүлжээ.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.
Тэрбээр, Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд МҮОНРТ-ийн Монголын өв уламжлал, түүх соёл, зан заншлын талаарх нэвтрүүлгийн бодлогод дорвитой шийдэл, шинэ санаа тусгах. Ялангуяа хүүхэд залуучуудад зориулсан түүх өв уламжлалын талаар үнэн зөв мэдлэг олгох нэвтрүүлэг контент баримтат болон уран сайхны кино бүтээхэд зөвлөгөө өгөх, уламжлалт уйгаржин монгол бичгийн соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд өөрийн мэдлэг туршлагыг хуваалцах болно" гэдгээ илэрхийлжээ.
Уг сонсголд оролцох хүсэлтэй төлөөлөгчдийн бүртгэл нэгдүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах аж.