• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Пүрэв, 5 сар 15, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Өвчтөнүүдийн биеийн байдлын талаар тодорхой мэдээллийг тогтсон цагт өгөх учир эмнэлэгт ирэхгүй байхыг хүслээ

Өвчтөнүүдийн биеийн байдлын талаар тодорхой мэдээллийг тогтсон цагт өгөх учир эмнэлэгт ирэхгүй байхыг хүслээ

2024/01/25
- Нийгэм
0

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг /2024-01-24/ үдээс хойш ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд ажиллалаа. Урьд шөнө болсон ослын улмаас тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт зургаа, энгийн тасагт дөрвөн хүн эмчлүүлж байгаа юм.

Тэрбээр осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж, өдөр хуралдсан Улсын онцгой комиссын хурлаар яригдсан асуудлууд болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн талаар товч танилцуулж, эмчилгээ үйлчилгээний явц, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр ар гэрийнхэнд хандаж “Сахиурын хувьд настай хүмүүс олон хоног байвал ядарна. Тиймээс сахиурыг сольж болох ч ойр ойрхон, өдөр болгон солигдоод байвал халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлтэй учраас эмч нараас сайн асууж зөвлөөрэй. Ойр дотны хүндээ санаа зовсон улс ирэх нь ойлгомжтой. Гэхдээ та бүхэн гаднаас байгаа хүмүүсээ зохион байгуулалтад оруулж, ээлжээр ирдэг, утсаар асууж сураглах зэргээр эмнэлгийн ачааллыг нэмэхгүй байх талд анхаарч туслаарай” гээд эмч мэргэжилтнүүдийг сахиуруудтай байнга уулзаж, санал бодлыг нь сонсож, өрөөний тоо хангалттай байвал тэднийг амраах арга хэмжээ авахыг захисан.
Осолд өртсөн иргэний эгч хэлэхдээ “Миний дүү 52 настай. Ажлаа хийж яваад галд өртөж, 95 хувийн түлэгдэлттэй найдвар муу байна. Бид үнэхээрийн гомдолтой байгаа. Ард нь өчнөөн олон хүний амьдрал явж байгаа шүү дээ. Хүний амь гэдэг чинь үнэ цэнтэй. Хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна” гэж байв.
Мөн ар гэрийнхэн үүдэнд хэт олон хүн цугласан нь халдвар хамгааллын дэглэм алдагдахаас гадна эмч нарт, сахиуруудад орж гарахад хүндрэл учруулж байгаа тул зохицуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн хүнийхээ төлөө шаналсан, сэтгэл санаа хэцүү байхад хэвлэлийнхэн олуулаа ирж элдэв зүйл асууж бухимдал нэмж байна гэжээ.
Тэдний зүгээс тавьсан хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмнэлгийн удирдлагад ар гэрийнхэнд зориулан зай талбай томтой өрөө тасалгаа гаргаж өгөх, сахиуруудыг амарч, цай хоолоо идэж уух боломжтой байлгахад анхаарах үүрэг өгч хэвлэлийнхэнд өвчтөнүүдийн биеийн байдлын талаар тодорхой мэдээллийг тогтсон цагт эмч нараар өгүүлэх боломжийг бүрдүүлэхээр тохирлоо.

Эрчимт эмчилгээний тасагт нийт зургаан хүн эмчлүүлж байна. Үлдсэн дөрвөн хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Эрчимт эмчилгээний тасагт байгаа зургаан хүний биеийн байдал хүнд, тэр тусмаа 80-90 хувийн түлэгдэлттэй хүмүүсийн хувьд маш хүнд, бүгд амьсгалын аппаратанд орсон гэж танилцуулсан.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна
Нийгэм

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

2025/05/14
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • АТГ: Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнг мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн

    АТГ: Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнг мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.