• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 6 сар 7, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг хямдаар худалдан авна

НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг хямдаар худалдан авна

2024/01/26
- Нийгэм
0

УИХ-ын хаврын чуулганаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, био бэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах тухай заалт орж журмыг Засгийн газар батлахаар заасан.

Энэ дагуу Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын өнөөдөр /2024-01-25/-ийн хуралдаанд “Олон улсын чанарын шаардлага хангасан  хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, био бэлдмэл, вакциныг гадаад улсын  үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам”-ыг оруулж хэлэлцүүлэн батлууллаа.

Журам батлагдсанаар, Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өргөн хэрэглэдэг эм, эмнэлгийн хэрэгсэл, Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд хөнгөлөлттэй олгох эмийг гадаад улсын үйлдвэрлэгчээс шууд болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авах боломж бүрдэж буйг онцолсон.

НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 198 оронд чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлдэг туршлагатай байгууллага. Тус сангаар дамжуулан худалдан авалт хийх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа 53 ерөнхий нэршлийн 191 нэр төрлийн эмэнд судалгаа хийхэд хөнгөлөлттэй эмэнд олгож байгаа санхүүжилтэд дунджаар 20 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.

Эдийн засгийн хэмнэлтээс гадна хамгийн гол нь эмийн чанар, аюулгүй байдал сайжрах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдал хангагдах бөгөөд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад үүсэх санхүүгийн дарамт буурах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Нийгэм

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭ ЖУРАМ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

2025/05/27
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • 6 важных параметров для определения надежного онлайн казино

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Явганаас унах нь ясны хугарал, тархины битүү гэмтэл авах эрсдэлтэй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 12 асрамжийн газар үйл ажиллагаа явуулж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.