Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэн бүрд 1072 хувьцааг иргэдэд шинээр эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. Монгол Улсын 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болно. "Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрс тойрсон далд эдийн засгийг ил болгосноор "Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 онд 1.3 их наяд төгрөг, 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 3.2 их наядын цэвэр ашигтай ажиллах тооцоо гарч байна."Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2022 оны ноогдол ашиг 116 мянган төгрөг, 2023 оны ноогдол ашиг 286 мянган төгрөг иргэдийн дансанд шилжихэд бэлэн боллоо. Нийт 400 мянган төгрөг иргэдэд олгоно. Эхний ээлжид 116 мянган төгрөг өнөөдрөөс олгоход бэлэн болсон.
Мөн шинээр хувьцаатай болсон хүүхдүүдийн ноогдол ашгийг Хүүхдийн мөнгө авдаг дансанд нь шилжүүлэх юм.