Нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлснээр өрхийн төдийгүй орон нутгийн эдийн засагт эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Тиймээс “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн дэмжлэгтэйгээр Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ-аас "Манай нутагт зочлоорой" гарын авлагыг боловсруулжээ.
Монгол Улсад өнгөрсөн онд 651 мянган жуулчин ирсэн бөгөөд 72 хувийг нь визгүй орны жуулчид эзэлж байв. Харин 2024 оны 02 дугаар сарын 5-ны өдөр 1089 жуулчин хилээр нэвтэрчээ. БОАЖЯ-аас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор инфлүүсерүүдийг урих болон бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй.
Гарын авлагыг доорх линкээр эх хувиар нь татаж аваарай.
- Англи хувилбар:- https://www.giz.de/de/downloads/giz-2022-en-CBT.pdf
- Монгол хувилбар:- https://www.giz.de/de/downloads/giz-2022-mn-CBT.pdf