Гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр камерын хяналтын бүс буюу “Ногоон бүс” төслийг цагдаагийн байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлж буй Чингэлтэй дүүргийн туршлагаас судлан орон нутагтаа нэвтрүүлэх чиглэлээр Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон холбогдох албаныхан танилцаж, санал солилцжээ.
Б.Цэрэннадмид: "Ногоон бүс" камерын төв нь шийдлийн хувьд үр дүнтэй төсөл болсон гэж үзэж байна. Үүнийг аймаг, орон нутагтаа нэвтрүүлэхэд зөв шийдэл, цаашид хөгжүүлэлт хийгээд явахад боломжийн байна гэж үзэж байна. Архангай аймгийн хувьд "Ногоон бүс" төслийг хэрэгжүүлнэ, үр ашиггүй зардал гаргахгүйн тулд туршлага судлаад явж байна. Чингэлтэй дүүрэг дээр маш зөв шийдэл болсон байна гэж харж байна" гэлээ.