• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 5 сар 26, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
2-5 насанд гадаад хэл сурвал төрөлх хэл шигээ сурч чаддаг

2-5 насанд гадаад хэл сурвал төрөлх хэл шигээ сурч чаддаг

2024/02/16
- Нийгэм
0
Хэл сурах нь тухайн хүний нас болон сэтгэхүйн онцлогтой салшгүй холбоотой. Олон улсын эрдэмтийн гаргаснаар хүн бага наснаасаа эхлэн гадаад хэлийг сурвал тэр хэмжээгээрээ сэтгэхүй хөгжиж, илүү бүтээлч сэтгэлгээтэй болдог байна.
2-5 нас хүртэл - Энэ насныхан аливааг шууд бодитоор хүлээж авдаг. Хийсвэр сэтгэлгээ арай хөгжиж амжаагүй байдаг нь хэл сурахад маш том давуу тал болдог. Авиа таних, ажиглах чадвар бусад насныхнаас 10 дахин өндөр байдаг тул хэл сурахдаа мастерууд гэж хэлж болно. Энэ насанд хүүхэд гадаад хэл сурвал төрөлх хэл шигээ сурч чаддаг. Тэдний тархи нь өөр өөр хэлний системүүдийг таних чадвартай байдаг бөгөөд хэлийг бүхлээр нь хүлээж авдаг, хооронд нь холих гэсэн ойлголт байдаггүй. Гадаад хэлийг төрөлх хэл шигээ сурах суурь энэ насанд тавигддаг. Хүүхэд алдаа гаргахаас огт айдаггүй, гаргасан алдааг засах чадвартай байдаг. Хамгийн чухал заах аргачлал бол хүүхэдтэй харилцах юм. Хэдийгээр өөрийгөө бүрэн сайн илэрхийлэх хэмжээнд хүрээгүй ч тэд томчуудтай харьцуулахад амны хайрцаг уншихдаа маш сайн байдаг.
6-9 нас хүртэл - Хүүхдийн сэтгэхүй бодит сэтгэлгээнээс логик буюу хийсвэр сэтгэлгээ рүү шилжих эхний үе гэж үздэг. Энэ үед хүүхдүүдийн баруун тархи маш давамгай ажилладаг, төсөөлөн бодох чадвар маш сайн, аливаа хэлний системийг бүхлээр нь хүлээж авдаг. Энэ насан дээр англи хэлийг сурвал авиа зүй, дуудлага, сэтгэхүй зэргийн суурь сайн тавигддаг. Мөн энэ насныхан хамгийн их сониуч, "яагаад"-ын учрыг олохыг эрмэлздэг бөгөөд ийм үед хүүхдийг шүүмжлэхээсээ илүүтэйгээр аливааг маш олон талаас нь харж, сэтгэж, бодуулж сургах, улмаар таних мэдэхүйн суурь чадваруудыг нь хөгжүүлэх хэрэгтэй.
10-13 нас хүртэл - Энэ насанд шилжилтийн үе эхэлдэг бөгөөд хүүхдүүд аль хэдийн хийсвэрээр сэтгэж эхэлсэн байдаг. Өөрийн гэсэн үзэл бодол тогтож, физиологийн өөрчлөлтүүд явагдана. Англи хэлийг төрөлх хэлтэйгээ харьцуулж эхэлдэг. Дуудлага, сонсгох чадвар бага насныхныг бодвол тогтонги байдал руу орж, хэлийг дүрэмчилсэн систем талаас нь илүү харах учраас англи хэл сурахад бага зэрэг төвөгтэй болж эхэлнэ гэсэн үг. Мөн сэтгэл зүйн хувьд эмзэг байдаг учраас өөртөө итгэх итгэлийг өгөх, бие дааж сурах чадвартай болгох нь маш чухал. Сэтгэхүйн хувьд зүүн тархи давамгай ажиллаж эхэлдэг учраас англи хэлийг төрөлх хэл шигээ сурах боломж нь багасаж эхэлдэг. Тиймээс бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох, авиа зүйн чадваруудыг хөгжүүлэх хэрэгтэй.
14-17 нас хүртэл - Нас биед хүрсэн том хүн шиг сэтгэж эхэлдэг. Бусдын нөлөөнд автамтгай, хайрцагт орж эхэлдэг нас. Авиа таних чадвар суларч, хэл сурах аргачлал хэт аналитик болж эхэлдэг. Бохир дуудлагатай болох эрсдэлтэй. Баригдмал сэтгэхүйг задлахын тулд ном унших, чөлөөт зохион бичлэг хийх, бусдад өөрийн уншсан, харсан зүйлсээ бусдад хуваалцах хэрэгтэй. Энэ насанд тухайн хүүхдийн сурах арга барил тогтож эхэлсэн байдаг учир зөв тал руу нь чиглүүлж өгөхгүй бол сурах дургүй хандлагатай болдог. Алдаа гаргахаас маш их эмээдэг үе бөгөөд бусад хүний шүүмжлэл маш хүнд тусдаг.
Эх сурвалж: Эрдмийн хишиг
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

2025/03/07

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр”

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • МИАТ: Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.