Notice: Trying to get property of non-object in /home/chuhbmta/public_html/wp-content/themes/jnews/class/ContentTag.php on line 45
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж орон нутгийн зарим нислэгийн хуваарийг өөрчилжээ.
Улаанбаатар-Ховд чиглэлийн 2-р сарын 16-ны өдрийн ОМ031/032 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг Ховд хотын цаг агаарын байдлаас шалтгаалан 19:00 болон хойшлуулж байна.
Ховд чиглэлийн ОМ031/032 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
- ОМ031 дугаарт аяллын нислэг Улаанбаатар хотоос 19:00 цагт хөөрч Ховд хотод 20:00 цагт бууна.
- ОМ032 дугаарт аяллын нислэг Ховд хотоос 20:40 цагт хөөрч Улаанбаатар хотод 23:25 цагт буухаар төлөвлөж байна.
Мөн 2024 оны 2-р сарын 16-ны өдрийн ОМ081/082 дугаарт Улаанбаатар-Улаангом-Мөрөн чиглэлийн нислэг Улаангом хотын цаг агаарын байдлаас шалтгаалан Улаангом хотод буух боломжгүй болсон тул Улаангом чиглэлийн нислэгийг 02 дугаар сарын 17 –ны өдөр үйлдэх боллоо.
Улаанбаатар Улаангом Улаанбаатар чиглэлийн ОМ051/052 аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
- ОМ051 аялалын нислэг Улаанбаатар хотоос 06:15 цагт хөөрч Улаангом хотод 07:10 цагт бууна.
- ОМ052 аялалын нислэг Улаангом хотоос 07:50 цагт хөөрч Улаанбаатар хотод 10:30 цагт буухаар төлөвлөж байна.
МИАТ ТӨХК-ийн зүгээс байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандахыг зорчигч, үйлчлүүлэгчдээс хүслээ.