Улсын хэмжээнд нийтдээ 2,136,563 толгой мал хорогдоод байгаа тухай албаныхан мэдээлж байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хорогдсон малын тоо 85.9 хувиар өссөн гэсэн үг. Өвөлжилт хүндэрснээс ийм нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь аймагт малын хорогдол хамгийн өндөр байгаа юм.