Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2024 оны эхний улиралд 434.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 47.6 (12.3%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 2024 оны эхний улиралд 511.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 116.0 (29.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
ЭМД-ын сангийн орлого нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого өмнөх оноос 14.4 (10.5%), төр даатгалыг хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл 24.3 (42.8%), төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан санхүүжүүлэхэд улсын төсвөөс олгох хөрөнгө 7.9 (4.1) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.