"УБДС" ТӨХК-аас дулааны шугам, тоноглолд энэ зун засвар хийх хуваарийг баталжээ.
Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна.
Тус компаниас гаргасан графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлах аж.
Улаанбаатарын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалт тавдугаар сарын 15-наас зогсож, засварын ажил эхлэх юм байна.
Тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 5-ныг хүртэл 20 хоног 1, 10 дугаар хороолол, Драгон, Таван шар, Хотын төв 40,50 мянгат орчимд засвар хийгдэхээр байна.
Дулааны шугамын засвар, шинэчлэлийн хуваарь