Улсын хэмжээнд сонгуулийн ирц 42 хувьд хүрч нийт 870 мянга гаруй сонгогч саналаа өгөөд байна. Улаанбаатар хотын хувьд 404 мянган сонгогч саналаа өгснөөс Багахангай, Хан-Уул, Баянгол дүүргүүдэд сонгогчдын ирц 40 хувь даваад байгаа юм. Орон нутгийн тухайд, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Баянхонгор, Увс, Ховд, Өвөрхангай, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Хөвсгөл, Өмнөговь аймгуудад ирц 40 хувь даваад байна.
Саналаа өгсөн сонгогчдын насны хувьд, 60-аас дээш насныхны ирц 67 хувьд хүрч хамгийн өндөр байна. Үүний араас 40-59 насныхан 40 хувь давсан ирцтэй, 25-40 хүртэлх насныхны ирц 38 хувьтай байна.