Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн хүсэлтийг энэ сарын 1-ээс эхлэн E-mongolia цахим системээр хүлээн авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65 998 хүүхэд бүртгүүлээд байна. Цэцэрлэгт анхлан элсэж буй хоёр настангууд 13946, гурван настай хүүхэд 16268, дөрвөн настай хүүхэд 17580, таван настай хүүхэд 18200 хүүхэд бүртгүүлээд байна. Цэцэрлэгт,
- 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдана.
- Орон нутгийн хаягтай иргэн Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай.
- Түр оршин суугчийн хүүхэд гийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай. Цахим бүртгэл наймдугаар сарын 18-нийг хүртэл үргэлжилнэ.