Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ноос өмнө хийж, хүүхдээ оршин суугаа хаягийн дагуу цэцэрлэгийн бүртгэлээ хийлгэх шаардлагатайг холбогдох байгууллагаас мэдээлж байна. Мөн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэл энэ сарын 12-ноос 25-ны өдөр хүртэл бүртгэх юм. Үүнд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 2018 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл төрсөн хүүхдүүд бүртгэлд хамрагдана. Энэ жил улсын хэмжээнд 6 хүртэлх насны 77,285 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцахаар байна.