Америкийн томоохон агаарын тээвэрлэгч United Airlines компани Улаанбаатарын чиглэлд улирлын чанартай нислэг нээх болсноо өчигдөр зарлажээ. Тус компани 2025 оны 5 дугаар сараас олон улсын найман шинэ чиглэлийг нээхээр болсны нэг нь Улаанбаатар юм байна.
2025 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус компанийн Boeing 737-800 агаарын хөлөг Японы нийслэл Токиогоос Улаанбаатарын чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр болжээ.