• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 6 сар 28, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Нэг кВт/цаг цахилгааныг 29.6 хувиар нэмж 280 төгрөг болгох санал гарчээ  

Нэг кВт/цаг цахилгааныг 29.6 хувиар нэмж 280 төгрөг болгох санал гарчээ  

2024/10/30
- Нийгэм
0

Улаанбаатар хотын 30 хувийг цахилгаан дулаанаар хангадаг дулааны III-р цахилгаан станц болон эрчим хүчний салбарт өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Тухайлбал, Дулааны III-р цахилгаан станц ашиглах хугацаа нь хэтэрсэн 1970, 1980 оны хуучны тоног төхөөмжөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд ажиллаж буй ажилчид шаардлага хангасан орчинд ажиллах боломжгүй нөхцөл  байдалтай мөн ашиглалтын хугацаа дууссанаас үүдэн тоног төхөөрөмж дээр эвдрэл гэмтэл тогтмол гардаг. Үүнийг түр зуур гагнаж тогтоох зэргээр аргалж байгааг үйлдвэрлэлийн албаны дарга Л.Мөнхболд онцоллоо.

Зөвхөн тоног төхөөрөмжөөс гадна эрчим хүчний салбартай холбоотой бүхий л салбар алдагдалтай ажиллаж нүүрсний уурхай төмөр замын тээвэр алдагдалтай ажиллаж байна.

Энэхүү асуудлыг шийдэхийн тулд цахилгаан болон дулааны үнийг нэмэх асуудал тулгамдаад байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар иргэдэд тохирсон үнэ тарифыг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор эцсийн шийдвэрийн ирэх сарын 1-нд буюу Баасан гарагт мэдээлэхээр болсон.

Эрчим хүч үйлдвэрлэсэн үнээсээ бага үнээр худалдаалж алдагдал хүлээж байна. Үүнээс улбаалан алдагдал 355 тэрбум төгрөгт хүрчээ.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун: Дулааны эрчим хүчний тухайд аж ахуй нэгжийн дулааны үнийг ирэх сарын 1-нээс эхлэн 42.6-85.9 хувиар нэмэгдүүлэхээр, айл өрхийн дулааны үнийн тарифыг зургаадугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Нэг кВт/цаг цахилгааныг дунджаар 280 төгрөгөөр үйлдвэрлээд 216 төгрөгөөр зарж байна. Тиймээс 29.6 хувиар нэмж 280 төгрөг болгох санал гарсан.

Дулааны тариф үнэ 33862 төгрөг  байгаа бол бодит өртөг  62960 төгрөг болж, 29098 төгрөгийн алдагдал хүлээж байна. Тиймээс 29.6 хувиар нэмж 280 төгрөг болгох санал гарсан.

Айл өрхийн дулааны үнийг сарын хэрэглээний 150 кВт.ц-ын тарифыг 175 төгрөгөөр тооцож, 300 кВт.ц-ээс дээш үнийн тарифыг өртөгт хүргэх хувилбарыг батлах магадлал өндөр байна.

Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эрчим хүчний салбар санхүүгийн хувьд бие даасан болно гэдгийг ЗХЗХ-ын дарга Э.Түвшинчулуун онцолсон юм.

Түүнчлэн яг одоо Засгийн газрын хуралдаанаар цахилгаан, дулааны үнийг хэрхэн нэмэх талаар ярилцаж байна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

2025/06/16
“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО
Нийгэм

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/06/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Exploring the Impact of Technology on Online Roulette Australia

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Запасной вход к интернет казино: аккаунт и логин

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Рассмотрение виртуального казино с бездепозитным бонусом

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Интернет гэмблинг-платформа с приветственным вознаграждением при регистрации

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.