Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд, УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.
Тодруулбал, өглөө 11.00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг, Ардчилсан намын бүлгүүд хуралдаж, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэхээ шийднэ. Үдээс хойш 15.00 цагт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.
УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Засгийн газар 2025 улсын төсвийн тухай хуулийг өөрчилж, зардлыг танаж, алдагдалгүй байхад ойртуулж, дахин өргөн барих учиртай. Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө, 2.1 их наяд төгрөгөөр төсвийн зардлыг бууруулах боломжтой гэсэн юм.