Орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн чадавхыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дундговь түншлэл” үзэсгэлэн худалдааг 20 жилийн ойн хүрээнд энэ жил “Говийн өнгө-2024” нэртэйгээр 9-р сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.