• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Мягмар, 6 сар 17, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
ЖЬЮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧИД ЭХ НУТАГТАА ИРЛЭЭ

ЖЬЮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧИД ЭХ НУТАГТАА ИРЛЭЭ

2024/12/13
- Бусад
0
Ид шидийн орон – Дундговь хүүхэд хөгжил, хамгааллын төвийн Х.Пүрэвдэлгэр багштай жюү жицүгийн тамирчид болох Говийн ирээдүй сургуулийн сурагч Д.Гандорж, М.Эрхсаран Эрдмийн далай сургуулийн сурагч Ө.Цэрэнжаргал нар энэ сарын 5-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон жью жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, -44 кг жинд М.Эрхсаран хүрэл медаль хүртсэн юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид маань эх нутагтаа ирж, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар болон Ид шидийн орны удирдлага, ажилчид, сайн дурынхан, жью жицү сургалтын тамирчид, эцэг эхчүүд тэдэнд баяр хүргэн, халуун дотноор тосож авлаа.
Энэ үеэр аймгийн удирдлагууд Ид шидийн орон – Дундговь хүүхэд хөгжил, хамгааллын төвийн үйл ажиллагаатай танилцан, цаашид бүх талаар хамтран ажиллаж, жью жицү болон тус төвд хичээллэдэг спортын сургалтуудыг хичээллэх байраар хангахаа илэрхийлэв.
Жью жицүгийн сургалт нь 2022 оны 11 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд одоо 50 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй тогтмол хичээллэж байна. Мөн 2023 оноос гадаад, дотоодын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож, 2023-2024 оны хооронд нэрэмжит болон улс олон улсын тэмцээнүүдээс нийт 28 алт, 32 мөнгө,33 хүрэл медалийн эзэд болж, зургаан хүүхэд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилт үзүүлсэн юм. Түүнчлэн 2023 онд гурван хүүхэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон байна.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Бусад

Pas een van deze 10 geheime technieken toe om Comeon te verbeteren

2025/06/16
Бусад

Furcht? Nicht, wenn Sie ghostwriter österreich richtig verwenden!

2025/06/14

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • ЦЕГ-т процессын дахин инженэрчлэлийн судалгааны явцыг танилцууллаа

    ЦЕГ-т процессын дахин инженэрчлэлийн судалгааны явцыг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Обзор легального сайта гэмблинг-платформы и одноруких бандитов

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.