Ардын Их хурлын депутат, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Батмөнх, түүний гэргий Гавьяат багш З.Янжмаа, охин Соёл судлалын доктор Б.Тунгалаг, дэд профессор Б.Туяагэрэл нар өнөөдөр өөрсдийн ажил, амьдралын амжилт, бүтээл, түүхэн замнал, туршлагаасаа иргэд, хүүхэд багачуудад хуваалцаж, өөрсдийн зохиол бүтээл, гаргасан ном, эдэлж хэрэглэж байсан зүйлээрээ үзэсгэлэн гаргаж олны хүртээл болголоо.
Миний гэр бүл үзэсгэлэн, уулзалт, ярилцлагат аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Х.Цогзолмаа болон хамтрагч байгууллагуудын удирдлагууд, түүний хамтран ажиллаж байсан найзууд, шавь нар, ах дүүс нь оролцож хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үеэр Гавьяат багш З.Янжмаад Дундговь аймгийн "Хүндэт иргэн" цол тэмдгийг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун гардуулж, МУСГЗ С.Батмөнхийн гэр бүлд хүндэтгэл үзүүллээ.
Мөн С.Батмөнх өөрийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, ном зэргийг музейн сан хөмрөгт хандивлажээ. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн оюунлаг гэр бүлийнхэндээ эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөе.
![](https://chuhag.mn/wp-content/uploads/2024/12/11.jpg)