2024 оны 12 дугаар сарын 16-наас 12 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр цас орно.
Хур тунадас: 16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн төв хэсгээр цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30....-35 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 19-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 19-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -25...-30 градус, бусад хэсгээр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.