• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 17, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
НҮБ-ын тэргүүн эв нэгдэлтэй байхыг уриаллаа

НҮБ-ын тэргүүн эв нэгдэлтэй байхыг уриаллаа

2025/01/01
- Дэлхий
0

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ дэлхий ертөнцөд нүүрлээд буй хямралыг эв нэгдэлтэй, шийдэмгий байж хамтдаа даван туулахыг дэлхийн удирдагчид болон ард иргэдэд уриаллаа.

“2024 он бүхэлдээ итгэл найдварыг олоход хэцүү жил байлаа. Дайн тулаанууд асар их өвдөлт, зовлон зүдгүүр, орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй нөхцөл байдлыг авчирсаар байна. Тэгш бус байдал, хагарал хуваагдал нь хурцадмал байдал, үл итгэлцлийг даамжруулж байна” гэж тэрбээр дүрс бичлэгээр дэвшүүлсэн мэндчилгээндээ дурдсан байна.

НҮБ-ын тэргүүн мөн сүүлийн 10 жил түүхэн дэх хамгийн халуун жилүүд байсныг онцолжээ. Тэрбээр 2025 онд хорт хийн ялгарлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих чиглэлд дорвитой арга хэмжээ авахыг уриалаад, “бид уур амьсгалын хямралыг нүдээр үзэж туулж байна, бид энэ сүйрлийн замаас гарах ёстой, бидэнд алдах цаг алга” хэмээн хэлэв.

Түүнчлэн 2024 онд Ирээдүйн төлөөх гэрээг баталсан нь “зэвсэг хураах, урьдчилан сэргийлэх арга замаар энх тайвныг тогтооход шинэ түлхэц өгснийг” онцлон тэмдэглээд, энэхүү гэрээ нь зэвсэг хураах замаар энх тайвныг тогтоох, дэлхийн санхүүгийн тогтолцоог шинэчлэх, технологиудыг хөгжүүлэхдээ хүн болоод хүний ​​эрхийг нэн тэргүүнд тавих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн гэв.

“2025 онд бидний юу хүлээж байгаа талаар ямар ч баталгаа байхгүй. Гэхдээ би бүх хүнд илүү амар тайван, тэгш, тогтвортой, эрүүл ирээдүйг бий болгохын төлөө ажиллаж байгаа хүмүүсийн талд зогсоно гэдгээ амлаж байна. Бид хамтдаа 2025 оныг шинэ эхлэл болгож чадна. Дэлхий ертөнц хуваагдах бус, нэгдмэл байх хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно
Дэлхий

Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

2025/05/05
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах санал дэмжигдлээ
Дэлхий

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах санал дэмжигдлээ

2024/12/15

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • АТГ: Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнг мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн

    АТГ: Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнг мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.