• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Баасан, 5 сар 9, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Цагаан сарын баярын амралтыг 6-10 хоног болгох тухай өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

Цагаан сарын баярын амралтыг 6-10 хоног болгох тухай өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2025/02/19
- Улс төр
0

Сар шинийн баярын амралтын өдрүүд богино байгааг иргэд шүүмжилж цагаан сар, наадам гэх үндэсний томоохон баяруудаар урт хугацаанд амрах саналыг гаргаад буй. Тэгвэл уг саналд иргэдийн өргөдлийг цуглуулж эхэлжээ. Нийтийн өргөдлийн "D-Parliament" цахим системд иргэн С.Чулуунпүрэв "Цагаан сарын баярын амралтыг нэмэх, зарим баярын өдрийг хасах" өргөдлийг санаачилж, одоогийн байдлаар 1127 хүн гарын үсэг зуржээ.

Өргөдөл

ЦАГААН САРЫН АМРАЛТЫГ НЭМЭХ (ЗАРИМ БАЯРЫН ӨДРИЙГ ХАСАХ) /Нийлбэрийн чанарыг өөрчлөхгүйгээр нэмэгдэхүүний байрыг солих нь/ Монголчууд жилд 16 хоног амарч байгаа нь дэлхийн дундажтай ойролцоо үзүүлэлт ажээ. https://ikon.mn/n/3bul Монгол Улсад баярын амралтын өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар зохицуулдаг ба энэ хуулийн дагуу бүх нийтээр жилд 16 өдөр амардаг. Энэ нь:  ????01.01 - Шинэ он ????1, 2, 3 сард - Цагаан сарын Шинийн 1, 2, 3 ????03.08 - ОУ-ын эмэгтэйчүүдийн өдөр ????06.01 - Хүүхдийн баяр ????6 сард - Бурхан багшийн Их дүйчин өдөр ????7 сарын 10, 11, 12, 13, 14, 15 - Наадам ????11 сард - Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр ????11.26 - Бүгд найрамдах улс тунхагласан өдөр ????12.29 - Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр болно. Эдгээрээс үндэсний түүх соёл, уламжлал ёсондоо тааруулж нийцүүлүүштэй нь Цагаан сарын баярын амралт мөн. Одоогийн хуулиар Цагаан сараар зөвхөн шинийн 1, 2, 3-ны өдөр амарч байгаа билээ. Гэтэл Битүүний өдөр бол Монголын хэв заншил ёсоор Цагаан сарын нэг өдөр мөнөөсөө мөн бөгөөд монгол айл гэр болгоны хамгийн их ажилтай өнждөг өдөр билээ. Төрийн үүрэг бол ард түмэндээ үйлчлэн зохицуулах, тэдний хүсэл зоригийг илэрхийлэх ба ингэхдээ үндэснийхээ түүх соёл, уламжлал заншлыг даган баримтлах, түүнд нийцүүлж тохируулах учиртай. Иймд уламжлал соёлоо дээдлэн баримтлах, Улаанбаатар хотын авто замын ачаалал болон иргэдийн орон нутагт зорчих хөдөлгөөн, аюулгүй байдал зэрэг олон талыг бодолцон Цагаан сарын баярын амралтыг 6-10 хоног байх ба зарим амралтын өдрийг хасах, ингэхдээ одоогийн амралтын өдрийн тоонд бариулан зохицуулж хуульчлах талаар өргөдлийг үүгээр гаргаж байна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ
Улс төр

ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

2025/05/06
Ө.Шижир, Тавантолгойн орд газартай холбоотой баримт дэлгэлээ
Улс төр

Ө.Шижир, Тавантолгойн орд газартай холбоотой баримт дэлгэлээ

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.