Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмж гаргалаа

Ж.Халиун
2025/12/12

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаанаар холбогдох 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2026-2027 онд хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргалаа.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсад гамшгийн дараах нөхөн сэргээхэд зарцуулж буй зардал нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зардлаас 14.5 дахин их байгааг тэмдэглэж, энэхүү зөвлөмжийг баталснаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл бий болж байгааг онцоллоо.

Мөн цаашид төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор гамшгийн эрсдэлийг бүх түвшинд бууруулж, нийслэл, орон нутгийн түвшинд шаардлагатай эрх зүйн зохицуулалтуудыг бий болгож, бүх шатны зөвлөлийн үйл ажиллагааг хөгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.

“Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ 2015-2030” хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “Парисын хэлэлцээр” зэрэг хөтөлбөрүүдтэй нягт уялдаатай хэрэгжүүлж, Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ 2015-2030” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг хэрэгжүүлж байна.

Манай улсын хэмжээнд тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдэл ослын тоо, давтамж жил ирэх бүр өсөн нэмэгдэж, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ус, цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн тоо илүүтэй нэмэгдсэн.

Сүүлийн 10 жилийн статистик мэдээллээс харахад 2015-2019 онд жилд дунджаар 4600 гаруй удаагийн гамшиг аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн бол 2020-2024 оны хугацаанд 6.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хэдий гамшиг аюулт, үзэгдэл, ослын бүртгэгдсэн тохиолдол буурсан хэдий ч амь насаа алдсан хүний тоо 29 хувиар, бэртэж гэмтсэн хүний тоо 1,9 дахин нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд 2002 оноос өмнө баригдсан нэн тэргүүнд паспортжуулах шаардлагатай нийтийн зориулалттай орон сууц, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн зориулалттай баригдсан 7631 (аймаг-5787, нийслэл-1844) олон нийтийн зориулалттай барилга байгууламж байна.

Иймд, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаас:

-Иргэд олон нийтийн газар хөдлөлтөд өртөх байдлыг бууруулах, барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэх хүрээнд 2002 оноос өмнө баригдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрны барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг шалгаж, барилга байгууламжийг паспортжуулах ажлыг дуусгахад шаардагдах зардлыг шийдвэрлүүлэх;

-Холбогдох хуульд заасны дагуу “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг зарцуулна” зэрэг заалтыг улс, орон нутгийн түвшинд бодитой хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт боловсруулах;

- Гал түймэр унтраах, аврах сайн дурын хэсэг бүлгийн үйлчлэх хүрээг сум бүрд хүртээмжтэйгээр нэмэгдүүлж, үйл ажиллагааг тогтмолжуулах, 2026-2027 онд стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр хангах;

- Нэн чухал дэд бүтцийн гамшгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэдээлэлд суурилан барилга, дэд бүтцийн холбогдох стандарт, нормыг үе шаттай шинэчлэх, салбарын нэн чухал дэд бүтэц, барилга байгууламжийг тодорхойлж, гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед аюулгүй ажиллагааг хангах тооцоо судалгаа боловсруулах;

-Иргэд, олон нийтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдлэг, чадвар, дадал хэвшлийг нэмэгдүүлэх зорилгоор бүс, дүүргийн хэмжээнд “Иргэдийн гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв”-ийг үе шаттайгаар барьж байгуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөмж болголоо.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 8 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 9 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургуул… 2026/08/20
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.… 2026/08/20