“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

Ж.Халиун
Өчигдөр

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах салбарын хөгжил, донорын тогтолцоо, дэвшилтэт технологи, олон улсын хамтын ажиллагааг хэлэлцэх “ICOT V - 2026” олон улсын чуулган 2026 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

“Нэг Үндэстэн – Нэг Алсын Хараа” уриан дор болж буй тус чуулганд Монгол Улс, БНСУ, Энэтхэг, Турк, БНХАУ зэрэг улсын 20 гаруй доктор, профессор, 30 гаруй тэргүүлэх мэргэжилтэн оролцож, эрхтэн шилжүүлэн суулгах салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар туршлага солилцох юм.

Эхний өдрийн сургалт Хавдар судлалын үндэсний төвд яг одоо зохион байгуулагдаж байна.

Энэхүү төгсөлтийн дараах сургалтад элэг, цөс, нойр булчирхайн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдаж байна. Сургалтын хүрээнд оролцогчид элэг тайрах, нойр булчирхай тайрах болон роботын тусламжтай элэг тайрах мэс заслыг ажиглан, бодит орчинд дадлага туршлага хуримтлуулах боломжтойгоороо ач холбогдолтой.

Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэг нь энэ чиглэлээр нарийн мэргэшлийн эмч, мэргэжилтэн бэлтгээд 14 жил болж байгаа бөгөөд олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн гишүүн орны хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Сургалтын нээлтийн үеэр ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал–Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч Г.Үнэнбат “Дэлхий даяар элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын чиглэлээр ажилладаг 3000 орчим нарийн мэргэжлийн эмч байдгаас 65 нь Монгол Улсад ажиллаж байна” хэмээн онцоллоо.

ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг жил бүр 800-900 мэс засал амжилттай хийж байна.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна 21 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… 22 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… Өчигдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… Өчигдөр
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27