Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллахад бэлэн байна

Ж.Халиун
58 минутын өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Игавахара Масарү Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас Монгол орны байгаль орчин, экосистемд ихээхэн хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр Японы Засгийн газар тус бүс нутгийг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах, бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо.

Мөн Япон Улсын байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газарт ажиллуулах, Монголын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Харин “Мобиком корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи байгаль орчинд учирсан хор хохиролд чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлж, Монголын ард түмнээс уучлалт хүслээ.

Түүнчлэн түймрийг унтраах ажилд оролцсон нийт хүн хүч, албан хаагчдад талархал илэрхийлж, цаашид мөрдөн шалгах ажиллагаа болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газар нь Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалсан, өвөрмөц экосистем бүхий, нэн ховор ургамал, амьтны өлгий нутаг байсныг онцоллоо.

Тэрбээр хүний хариуцлагагүй үйлдлийн улмаас дэлхийд ховордсон, байгалийн үнэ цэн бүхий энэ нутагт их хэмжээний хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлээд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, цаашид ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг олон талын оролцоотойгоор эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Мөн түймрийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоох, нөхөн сэргээлтийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Япон Улсын туршлага, мэргэжлийн дэмжлэг чухал болохыг онцоллоо

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 46 минутын өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 54 минутын өмнө
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 58 минутын өмнө
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 21 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 21 цагийн өмнө
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… Өчигдөр
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21
Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй 2026/10/21
Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ… 2026/10/18
ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙНХНИЙГ ТАМХИНЫ ХОРТОЙ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ… 2026/10/16
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээн… 2026/10/16
Нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/10/16
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 60 ХУВЬ… 2026/10/12
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР З… 2026/10/12
БНСУ: Гадаад оюутнуудыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 2026/10/12