ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙНХНИЙГ ТАМХИНЫ ХОРТОЙ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ ХУУЛИЙГ БАТЛАХ УУ?

Ж.Булганаа
1 цагийн өмнө

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш буюу аравдугаар сарын 16-нд явуулахаар товлоод байна.

УИХ-ын 78 гишүүн хамтран өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг 2025 оны есдүгээр сарын 19-нд өргөн барьж, мөн оны арваннэгдүгээр сарын 27-нд хэлэлцэхийг дэмжсэн. Гэвч эцэслэн баталж амжаагүй тул намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Нэг жил гаруй хүлээсэн хуулийн төсөл

Олон салбарын мэргэжилтэн, эмч, судлаачдын судалгаа, олон улсын байгууллагын зөвлөмжид тулгуурлан боловсруулсан уг төсөл нь шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний хэрэглээ, худалдаа, сурталчилгаанд тавих хяналтыг сайжруулах зорилготой. Гэвч хуулийн төсөл өргөн мэдүүлэгдсэнээс хойш нэг жил гаруйн хугацаанд шинэ төрлийн тамхины хэрэглээ, тэр дундаа хүүхэд, өсвөр үеийнхний дундах хэрэглээ анхаарал татсан хэвээр байна.

Хүүхэд тамхийг хэдий чинээ эрт хэрэглэж эхэлнэ, төдий чинээ никотины хамааралтай болох, улмаар удаан хугацаанд хэрэглэх эрсдэл нэмэгддэг.

Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн электрон тамхины зохицуулалт хангалтгүй долоон орны нэг юм. Дэлхийд тамхины хэрэглээ буурах хандлагатай байгаа бол Монгол Улсад энэ үзүүлэлт удаан буурч байгааг тооцоолол харуулж байна.

ДЭМБ-ын 2023 оны сургуулийн насны хүүхдийн эрүүл мэндийн зан үйлийн судалгаагаар Монгол Улсын 13–17 насны сурагчдын 24.8 хувь нь судалгааны өмнөх 30 хоногт электрон тамхи хэрэглэсэн байна. Мөн ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын 2025 оны мэдээлэлд Улаанбаатар хотод судалгаанд оролцсон хүүхэд, залуусын бараг 60 хувь нь электрон тамхи хэрэглэж үзсэн, гуравны нэг орчим нь хэрэглэгч байсан талаар дурджээ.

Шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн нь олон төрлийн химийн бодис агуулдаг бөгөөд эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Иймд бүтээгдэхүүний нэр, хэлбэр, технологи өөрчлөгдсөн ч эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг үл тоомсорлож болохгүй. Худалдаа, сурталчилгааны зохицуулалтыг сайжруулах нь хүүхэд, өсвөр үеийнхнийг никотины хамаарлаас хамгаалах чухал алхам юм.

УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлэх вэ?

Хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, тамхин бүтээгдэхүүний худалдаа, сурталчилгаанд тавих хяналтыг сайжруулах чиглэлд ямар шийдвэр гаргахыг харуулах юм.

Хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйтэй шууд холбоотой энэхүү зохицуулалтыг УИХ-ын гишүүд дэмжих үү? Маргаашийн санал хураалтын дүнгээс гадна гишүүдийн байр суурь, гаргах үндэслэл, тайлбарыг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙНХНИЙГ ТАМХИНЫ ХОРТОЙ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ… 1 цагийн өмнө
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээн… 2 цагийн өмнө
Нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 2 цагийн өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 60 ХУВЬ… 2026/10/12
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР З… 2026/10/12
БНСУ: Гадаад оюутнуудыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 2026/10/12
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно 2026/10/12
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Япон Улсын Обирин Их Сургуулийн J.… 2026/10/11
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хү… 2026/10/10
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэгт цалинтай чөл… 2026/10/08
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гарду… 2026/10/07
09-нийг хүртэл өдөртөө ихэнх нутгаар дулаахан байна 2026/10/07
Өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 2026/10/06
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарн… 2026/10/05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсад айлчил… 2026/09/25
Уулархаг нутгаар нойтон цас орж, өндөрлөг даваа гүвээнд халт… 2026/09/24
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх… 2026/09/23
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр д… 2026/09/22