БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр гадаад оюутны тоо 400 мянгад хүрэх ирээдүйн нөхцөлд бэлтгэж, визийн бодлогыг шинэчлэх чиглэлээр таван сарын хугацаанд ажилласан “Гадаад оюутны визийн тогтолцоог сайжруулах зөвлөл”-ийн хэлэлцүүлгийн үр дүнг танилцууллаа.
БНСУ-д суралцаж буй гадаад оюутны тоо 2004 онд 17 мянга байсан бол 2016 онд 100 мянга, 2022 онд 200 мянга, 2025 онд 300 мянгад хүрч, 2026 оны 8 дугаар сарын байдлаар 350 мянга болж өсжээ.
Үүнтэй холбогдуулан гадаад оюутныг зөвхөн татан суралцуулах бус, суралцах хугацаанаас эхлээд төгсөж, ажиллаж, суурьших хүртэлх үе шатыг цогцоор нь дэмжих бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна.
Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яамны 2026.10.07-ны өдрийн хэвлэлийн мэдээ

Сэтгэгдэл (0)