2026 оны 10 дугаар сарын 23-наас 31-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 24-26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна.
Хур тунадас:
24, 25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
28-нд нутгийн баруун хойд хэсгээр,
29-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар,
30, 31-нд нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
24-27-нд говь, талын нутгаар,
28-нд нутгийн зарим газраар,
29-нд ихэнх нутгаар,
30, 31-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 26-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгиноны орчмоор -14...-19 градус, бусад хэсгээр -7...-12 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)