Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх нь чухал

Ж.Халиун
1 цагийн өмнө

Монгол Улсын хууль сахиулах салбарт хүний эрхэд суурилсан хандлагыг бэхжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн “Хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих нь” (ADVANCE-2) төслийн хаалт, сургамж хуваалцах үйл ажиллагаа өнөөдөр (2026.10.22) НҮБ-ын байранд боллоо.

Төслийн хаалтын үйл ажиллагаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) гишүүн, доктор Б.Энхболд оролцож, төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүнг цаашид хууль сахиулах байгууллагын бодлого, үйл ажиллагаа, хүний нөөцийн хөгжилд тогтвортой нэвтрүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Тэрбээр төслийн Удирдах хороонд ажиллахдаа хүний эрхийн техникийн шинжээчийн хувиар оролцож, хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлын зарчмыг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа, бодлого, зохицуулалтын шинэчлэлийг дэмжин ажилласан юм.

Тэрээр энэ үеэр хэлсэн үгэндээ хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах үүрэг нь хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны салшгүй хэсэг байх ёстойг онцолж, алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхийн зэрэгцээ хүний эрхийн зарчмыг өдөр тутмын шийдвэр, ажиллагаа, мэргэжлийн сургалт, байгууллагын дотоод тогтолцоонд хэвшүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Түүнчлэн төслийн хүрээнд бий болсон үр дүнг зөвхөн сургалт, журмын шинэчлэлээр хязгаарлахгүй, байгууллага бүрийн үйл ажиллагааны стандарт, хүний нөөцийн чадавх, дотоод хяналт, сургалтын бодлогод тогтвортой тусган хэрэгжүүлэх нь чухал болохыг онцоллоо. Ингэснээр хүний эрхийг хамгаалах үүрэг нь зөвхөн хууль, журамд туссан заалт бус, алба хаагч бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгждэг зарчим болж төлөвших юм.

ADVANCE-2 төслийн хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудад хяналт, үнэлгээ хийж, нийт 23 журмыг хүний эрх, жендэрийн тэгш байдлын олон улсын стандартад нийцүүлэн сайжруулж, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг батлуулсан байна.

Мөн алба хаагчдын хүний эрх, жендэрийн тэгш байдлын талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор бүсчилсэн сургалт зохион байгуулж, 1000 гаруй алба хаагчийг хамруулан, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулан 65 сургагч багш бэлтгэжээ.

ADVANCE-2 төслийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Үндэсний аудитын газар хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2025 оны 11 дүгээр сараас 2026 оны 10 дугаар сар хүртэл амжилттай хэрэгжүүлсэн юм.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 5 цагийн өмнө
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 5 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21
Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй 2026/10/21
Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ… 2026/10/18
ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙНХНИЙГ ТАМХИНЫ ХОРТОЙ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ… 2026/10/16
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээн… 2026/10/16
Нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/10/16
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 60 ХУВЬ… 2026/10/12
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР З… 2026/10/12
БНСУ: Гадаад оюутнуудыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 2026/10/12
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно 2026/10/12
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Япон Улсын Обирин Их Сургуулийн J.… 2026/10/11
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хү… 2026/10/10
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэгт цалинтай чөл… 2026/10/08
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гарду… 2026/10/07