Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Ж.Халиун
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрбээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хамт олонтой уулзлаа. Монгол Улсад гангийн үйлдвэрийн суурийг тавьж, анхны ган хайлуулснаас хойших 33 жилийн түүхийг бүтээсэн үйлдвэрийн үе үеийн уурхайчид, инженер, техникийн ажилтан, металлургич нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Байгалийн баялгаа олборлож, экспортолдог бус боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн орон болоход үйлдвэрийн хамт олны хувь нэмэр их байгааг хэлэв.

Үйлдвэрийн үйл ажиллагааг тогтворжуулах, үр ашгийг дээшлүүлэх, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсөв, Үндэсний баялгийн санд оруулах хувь нэмрийг өсгөхөд чиглэсэн бодит, үр дүнтэй санал санаачилга гаргаж байгааг тэмдэглэлээ.

Эрдэс баялгаа дотооддоо боловсруулж, хүнд үйлдвэрээ хөгжүүлэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар экспортын бүтцийг төрөлжүүлэх зорилгын нэгэн чухал хэсэг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжүүлэх “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төсөл гэдгийг хэллээ.

Энэ төсөл төмөр, гангийн үйлдвэрлэл хөгжиж, импортоос хамаарах хамаарлыг бууруулах, шинэ ажлын байр бий болгох, дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг тэлэх, эдийн засагт шинээр нэмүү өртөг бий болгох боломж нэмэгдэнэ гэдгийг хэлж, амжилт хүсэн ерөөв.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 1993 онд анхны ган хайлалтаа хийж, 1994 онд бүрэн ашиглалтанд орсон.

Өнөөг хүртэл нийт 933 мянган тн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 28. сая төмрийн хүдэр олборлож, хуурай соронзон аргаар 27.7 сая тонн хүдэр боловсруулж, 21.4 сая тонн баяжмал үйлдвэрлээд байна.

1,500 орчим ажилтны 88 хувь нь орон нутгийн иргэд юм.

Гангийн үйлдвэр 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 31 мянган тн хаягдал төмөр боловсруулж, 36 мянган тн ган бэлдэц, 34 мянган тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Мөн оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ган бүтээгдэхүүний борлуулалт 43 мянган тн, 2.6 сая тн төмрийн хүдрийн баяжмал борлуулах хүлээлттэй байна.

Энэ оны байдлаар 570 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, улс, орон нутгийн төсөвт 116 орчим тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 9 цагийн өмнө
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 9 цагийн өмнө
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… Өчигдөр
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… Өчигдөр
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… Өчигдөр
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26