Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ж.Халиун
1 цагийн өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Хуулийн төсөлд иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах,  хууль зүйн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх хүрээнд дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгажээ.

1.Цахим орчинд нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгалаа. 

Зайн гэрчлэлтээр гэрээ, хэлцэл гэрчлэх, итгэмжлэл гэрчлэх, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх нотариатын үйлдлийг хийхээр тусгажээ. Гэрээслэл, өв залгамжлал, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой үйлдлийг зайн гэрчлэлтээр хийхгүй байхаар тусгажээ. 

Зайн гэрчлэлтийг нэвтрүүлснээр Иргэний хуульд заасан цахим хэлбэрээр хэлцэл байгуулах зохицуулалтыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний цахимжилтийг дэмжих, гадаад улсад болон алслагдсан бүс нутагт амьдардаг иргэд нотариатын үйлчилгээг байгаа газраасаа авах боломжийг бүрдүүлнэ.

2.Нотариатчийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настны гэрээслэл, өв залгамжлал, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нотариатын үйлдлээс бусад үйлчилгээний хөлсийг хөнгөлөх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэрч, хохирогч, зарим хүнд гэмт хэргийн хохирогч, төлбөрийн чадваргүй зэрэг хүн хууль зүйн туслалцаа авахтай холбогдуулан итгэмжлэл гэрчлэх, баримт бичгийн хуулбар гэрчлэх нотариатхийлгэхэд үйлчилгээний хөлс, зардлаас чөлөөлөхөөр тус тус тусгажээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар нотариатын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, нотариатын үйлчилгээ иргэн, хуулийн этгээдэд ойртож, шуурхай байдал, зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 1 цагийн өмнө
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 1 цагийн өмнө
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 1 цагийн өмнө
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 1 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 23 цагийн өмнө
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 23 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … Өчигдөр
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… Өчигдөр
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21
Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй 2026/10/21
Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ… 2026/10/18