Б.Даваадалай: Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр бол хүн төвтэй бодлого, ил тод засаглал


Ж.Халиун
4 цагийн өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирaл Б.Даваадалайг урьж ҮТП-уудын хөгжлийн чиг хандлага, төрийн өмчит компаниудын шинэчлэлийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Та уул уурхайн хамгийн том нэгдэл болох “Эрдэнэс Монгол”-ыг удирдах хариуцлагатай үүргийг хүлээж аваад удаагүй байна. Цаашид ямар бодлого, зарчим барьж ажиллах вэ?

Байгалийн баялгийн ашиглалтаас бий болох үр өгөөжийг иргэдэд хүртээх, баялгийн менежментийг шударга, ил тод явуулах нь төрийн үндсэн үүрэг гэдгийг Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой заасан байдаг. Монголын хамгийн том давуу тал бол дэлхийд өрсөлдөх чадвартай, мэдлэгтэй, шинэ үеийн залуусаас бүрдсэн хүний нөөц юм. Тиймээс Засгийн газар хүний хөгжлийг хамгийн том “мега төсөл” гэж үзэж, баялгийн өгөөжийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн суурь хөгжилд чиглүүлэх бодлого баримталж байна.
Энэ зорилтыг бодит ажил болгохын тулд төрийн өмчит компаниудын шинэчлэлийг эхлүүлсэн. Өнөөдөр Монгол Улсад 1000 гаруй төрийн өмчит компани байдгаас олонх нь үр ашиг багатай, засаглал сул, алдагдалтай ажиллаж байна. Иймээс зарим компанид хувьчлал хийх, стратегийн цөөн ТӨК-ийг ил тод, ашигтай, хөрөнгө оруулагчдад нээлттэй засаглалтай болгох нь зайлшгүй.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд бүрэлдэхүүн компаниудад засаглал, ил тод байдлыг сайжруулах, орлогын эх үүсвэрийг бүрэн ашиглах, зардлыг бодитой хэмнэх, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, мөн хөрөнгө оруулалтын төслүүдийг эдийн засагт өгөөжтэй байдлаар эрэмбэлэх чиглэл өгөөд байна. Миний хувьд өөрийн туршлагадаа тулгуурлан тооцоо, судалгаатай, хурдтай, үр дүнд суурилсан менежментийг хэрэгжүүлэхийг зорьж байна.

Дээрх асуудлын хүрээнд бусад улс орны сайн туршлагыг судалсан уу?

Зарим улс орнуудад ТӨК-иудын засаглалыг сайжруулж, тодорхой хэмжээний хувьцааг олон нийтэд нээлттэй болгон, эдийн засгийн эргэлтэд оруулдаг сайн туршлага бий. Тухайлбал, Казахстан 2015 онд “Самрук-Казына” сангийн дор үйл ажиллагаа явуулж байсан 65 компанийг хувьчилж, алдагдалтай бүтцийг цомхотгосноор үр ашиг нь 2.5 дахин өссөн бодит жишээ байна. Гүрж улсад гэхэд төрийн өмчийн байгууллагууддаа шинэчлэл хийж 900 гаруй байгууллагыг нэгтгэн 200 гаруйг татан буулгаж, авлигын түвшинг эрс бууруулсан байдаг.

Монгол Улсын Засгийн газар төрийн данхар бүтцийг цомхотгон, үрэлгэн зардлыг хязгаарлаж, татвар төлөгчдийн мөнгийг тоо, чанараар нь хэмнэх шинэ үе эхлүүлж байна. Энэ ажил “Эрдэнэс Монгол” компанид хэр ахицтай явж байна вэ?

Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн газрын бодлогын хүрээнд  “Эрдэнэс Монгол” ХХК манлайлал үзүүлж нүсэр бүтцийг эмхлэн цэгцэлж, “Тооноос чанарт” шилжин, цомхон, чадварлаг, бүтээмжтэй шинэ чиглэлд бодит алхмууд хийж эхэлсэн.

Тухайлбал удирдах албан тушаалтны орон тоог 32 хувиар, нийт орон тоог 10 хувиар тус тус бууруулж олон шат дамжлагатай, чиг үүргийн давхардалтай зөвлөл, групп, менежерийн бүтцийг татан буулгаад байна.

Мөн харьяа бүрэлдэхүүн компаниудын чиг үүрэг, бүтэц, орон тооны давхацлыг цогцоор нь судалж, удирдлагын тогтолцоог оновчтой болгох ажлын хэсэг байгуулан урагштай ажиллаж байна.

“Эрдэнэс Монгол” нэгдэл, Монгол Улсын эдийн засагт “ачааны хүнд”-ийг үүрдэг. Ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх бодит үр дүн гаргах онцлох ажлууд юу байна вэ?

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөгийн орлого, 2.2 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 3.0 их наяд төгрөгийн татварыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр байна. 2022–2025 онд уул уурхайн экспортын өсөлтөөр 12.9 тэрбум ам.долларыг валютын нөөцөд төвлөрүүлсэн. Цаашид гурван үндсэн чиглэлд анхаарна.
Нэгдүгээрт, төрийн өмчит компаниудыг ил тод, иргэдийн хяналттай загварт шилжүүлж, баялгийн хулгайг таслан зогсоох. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олон улсын аудит хийж, 2027 онд 10–20 хувийг хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг судалж байна.
Хоёрдугаарт, геологи, хайгуулын ажлыг судалгаа, шинжилгээнд суурилж эрчимжүүлэх явдал. Ашигт малтмалын нөөцөө бодитоор нэмэгдүүлэхгүй бол салбарын өсөлт, орлогын суурь хумигдана. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулах, геологийн мэдээллийг ил тод болгох шийдлүүдийг боловсруулж байна. Австрали улс геологи, хайгуулын нээлттэй мэдээллийн бодлогоор хайгуулын хөрөнгө оруулалтаа хэд дахин өсгөсөн. Казахстан лицензийн шинэчлэлээр олон улсын компаниудыг татсан жишээ бий. “Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд геологи хайгуулын бодлогоо тодорхойлж, ирээдүйд үнэ цэн нь өсөн нэмэгдэх боломжтой 10 чухал ашигт малтмалыг нэрлэж, дээрх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлд ажиллаж байна.
Гуравдугаарт, Бортээгийн ордыг ил тод, өрсөлдөөнт загвараар эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг шуурхай зохион байгуулах, стратегийн болон үүсмэл ордыг ашиглаж буй аж ахуйн нэгжүүдтэй төрийн эзэмшлийн хувийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүд, тэр дундаа гангийн үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэх зэрэг ажлуудад голчлон анхаарч ажиллана.

Төрийн өмчит компаниудыг нээлттэй, ил тод, хяналтын механизмтай болгоно гэж та ярилаа. ТӨК-иудын тендер, сонгон шалгаруулалт зэрэг асуудал нь хардлага, эргэлзээ, хэл ам татах нь бий. Энэ чиглэлд хяналтын механизмыг хэрхэн сайжруулж байна вэ?

Ил тод байдал гэдэг өөрөө хүчтэй хяналтын механизм гэж боддог. Монгол Улсын Засгийн газраас “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-нд төрийн өмчит компаниудыг хувьцааг нээлттэй болгох, бүтэц зохион байгуулалтыг оновчтой, үр бүтээмжтэй хэлбэрт шилжүүлэх, үйл ажиллагааг “шилэн” болгох зэрэг зорилтууд багтаж байгаа. Энэ хүрээнд бид ТӨК-иудын худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан бүрэн цахим системд шилжүүлж, үнийн харьцуулалт, нийлүүлэгчийн үнэлгээ, давхардал, хийдэл, үр ашиггүй зардлыг автомат хэлбэрээр хянах замаар ил тод байдал, хэмнэлт, авлига, хулгайн эрсдэлийг эрс бууруулах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Иргэдийн зүгээс “ТӨК-иудын хяналтыг сайжруул” гэж шахаж, шаардаж байгаа нь зөв гэж бодож байна.

Сүүлийн үеийн мэдээллийн технологийн дэвшлүүд ТӨК-иудад хуучин арга барилаар ажиллах боломж олгохгүй. Тэр дундаа стратегийн чухал ач холбогдол бүхий орд газруудыг эзэмшигч “Эрдэнэс Монгол” нэгдэл үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод болгож, иргэдэд очих баялгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд манлайлал үзүүлж ажиллах учиртай. Манай нэгдэл Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд 2025 онд Хуримтлалын санд нийтдээ нэг их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байгаа. Цаашдаа баялгийн менежментийг зөв хийх, иргэдэд очих өгөөж, ашгийг нэмэгдүүлэх, бүхий л процесс үйл ажиллагааг иргэд хянах, баялагтаа эзэн байх, ойр байх боломжийг олгоно.

Засгийн газраас аж үйлдвэрийн салбарт ихээхэн ач холбогдол өгч, Үйлдвэрлэл, технологийн хэд хэдэн төслүүд хэрэгжүүлж байгаа. Энэ чиглэлд олон улсын хөгжлийн чиг хандлага, Монголд хэрэгжиж буй төслүүдийн явц ямар байна вэ?

Манай улсын нийт экспортын 98.2 хувь нь анхан шатны боловсруулаагүй бүтээгдэхүүн, үүний 99 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Олборлоод шууд экспортлох бус, нөөцийн тодорхой хувийг боловсруулах замаар эдийн засгийн төрөлжилт, тогтворжилт бий болгох нь чухал. Иймд стратегийн ач холбогдол бүхий 6 байршилд аж үйлдвэрийн гинжин хэлхээг хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулж, экспортын бүтээгдэхүүний төрлөө нэмэгдүүлэн, бизнес хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн.
Эдгээр төслүүд бэлтгэл ажлын шатандаа яваа бөгөөд технологийн туршилт, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, паркийн хөгжлийн төлөвлөгөө, газрын зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын загварчлал, эрсдэлийн үнэлгээ зэрэг бичиг баримт, бодлого шийдвэрийн түвшний олон ажлууд хийгдэж дуусаад байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр 100 мянган тонн ган төмөр хайлуулах хүчин чадал бүхий үйлдвэртэй. Монгол Улсад ган үйлдвэрлэлээ хөгжүүлэх хангалттай нөөц боломж бий. Энэ чиглэлд хүлээгдэж буй ажлуудыг шуурхайлж, ажиллана. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулж буй Зэс боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлууд эрчимтэй, ахицтай явж байна. Энэ үйлдвэрийг жилд 120 мянган тонн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай байхаар тооцож ТЭЗҮ-г батлуулсан. Зэс боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, томоохон ажлуудад хамтран ажиллах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байна.

Стратегийн ач холбогдол бүхий 6 байршилд аж үйлдвэрийн гинжин хэлхээг хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулж, экспортын бүтээгдэхүүний төрлөө нэмэгдүүлэн, бизнес хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү үйлдвэр технологийн паркуудыг байгуулснаар манай улсын экспортын жилийн орлого 2,250.7 сая ам.доллараар нэмэгдэж, боловсруулах үйлдвэрийн салбарын ДНБ-нд эзлэх хувь 16.5-д хүрнэ. Үүнээс гадна зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэх бус дагалдах дэд бүтэц, логистик, тээвэрлэлтийн сүлжээг цогцоор нь хөгжүүлэх үндэсний хэмжээний томоохон төсөл болж байна.



Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өртөтгөлийг 30 тэрбумаа… 3 цагийн өмнө
Б.Даваадалай: Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр бол хүн төвтэй… 4 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх, ху… Өчигдөр
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгж… Өчигдөр
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж,… Өчигдөр
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хув… Өчигдөр
Х.Ганхуяг: Татварын шинэчлэлээр хувь хүний орлогын албан тат… Өчигдөр
Туулын хурдны замын инженер-геологийн судалгааны ажлын гүйцэ… Өчигдөр
Ноос ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ 2026/03/03
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуул… 2026/03/03
ГБХНХЯ: 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарл… 2026/03/02
Зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026/03/02
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа 2026/02/28
БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сай… 2026/02/28
Чанартай эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авалтаар нийлүүлэх … 2026/02/28
Н.Учрал: Иргэд, аж ахуйн нэгжүүдээ зээлийн хүүгийн дарамтаас… 2026/02/27
Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг У… 2026/02/27
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг… 2026/02/26
​Гар утсандаа ирсэн линкээр нэвтрэн банкны мэдээллээ оруулсн… 2026/02/25
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг д… 2026/02/25
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өртөтгөлийг 30 тэрбумаа… 3 цагийн өмнө
Б.Даваадалай: Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр бол хүн төвтэй… 4 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх, ху… Өчигдөр
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгж… Өчигдөр
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж,… Өчигдөр
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хув… Өчигдөр
Х.Ганхуяг: Татварын шинэчлэлээр хувь хүний орлогын албан тат… Өчигдөр
Туулын хурдны замын инженер-геологийн судалгааны ажлын гүйцэ… Өчигдөр
Ноос ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ 2026/03/03
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуул… 2026/03/03
ГБХНХЯ: 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарл… 2026/03/02
Зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026/03/02
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа 2026/02/28
БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сай… 2026/02/28
Чанартай эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авалтаар нийлүүлэх … 2026/02/28
Н.Учрал: Иргэд, аж ахуйн нэгжүүдээ зээлийн хүүгийн дарамтаас… 2026/02/27
Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг У… 2026/02/27
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг… 2026/02/26
​Гар утсандаа ирсэн линкээр нэвтрэн банкны мэдээллээ оруулсн… 2026/02/25
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг д… 2026/02/25