Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх Дэлхийн өдөр

Амиа хорлолтоос болж 40 секунд тутамд нэг хүн нас барж байгаа тухай статистик мэдээг ДЭМБ-аас гаргажээ. Харин та 40 секундэд хэн нэгнийг аварч болох юм. 9 сарын 10-ны энэ өдөр Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх Дэлхийн өдөр болгосон. Энэ өдрийн хүрээнд ДЭМБ-аас 40 секунд зөвлөмжийг танд хүргүүлж байна. Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхэд бид бүгд тусалж чадах …

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна

Манай улсад жил бүрийн /1998 оноос/ есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэл үзүүлэх болсон. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр, 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон …

Т.МӨНХСАЙХАН: Хавдрын эрсдлийг бууруулах, сэргийлэх интервэнцийг тэргүүлэх чиглэл болгоно

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор салбарын сайд лавлагаа  шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна. Өнөөдрийн уулзалтаар Хавдар Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал, …

9 дүгээр сард хичээлийн хоцрогдлыг арилгахад анхаарна

Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас Ерөнхий боловсролын сургуулийн хичээллэх горимд өөрчлөлт оруулах саналыг салбарын яамнаас гаргасан. Энэ дагуу ЕБС-ийн сурагчдын нэг ангид байх тоог 20-25 байлгах, үүний тулд хичээлийн гурван өдрийг танхимаар, хоёр өдрийг гэртээ теле хичээл үзэх горимоор явуулахаар шийдвэрлээд байгаа. Мөн шинэ хичээлийн жилийн эхлэл 9 дүгээр сард өмнөх ангийн 3, 4 …

Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэн, ААН-ийг илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

Тамхины хяналтын тухай хууль  2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд тамхи татахыг хориглосон байршил болон худалдаалахыг хориглосон газруудыг тодорхой тусгасан байдаг. Харин сүүлийн үед гарч буй зарим зөрчилтэй холбогдуулан иргэдийн оролцоог бий болгох замаар хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлд холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж байна. Энэ хүрээнд тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг …

Хоёр хүний шинжилгээний корона вирус илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2020.08.26) мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: 2020 оны наймдугаар сарын 25-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийхэд 488 хүнээс нь коронавирус илрээгүй . Харин хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. АНУ-аас ирсэн иргэний анхны шинжилгээнээс илэрсэн бол нөгөө хүнийх …

Ө.Гантөр: Төрийн банк зээлийн хүүг үе шаттайгаар бууруулан ажиллаж байна

Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байна. Та ажлаа юунаас эхлүүлсэн талаар яриагаа эхэлье. -Миний бие 2018 оноос хойш Төрийн банкныхаа Удирдлагын багт ажилласан бөгөөд Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Ийм учраас …

ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, ДЭМБ-ын хамтарсан баг орон нутагт ажиллаж байна

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, НЭМҮТ, ДЭМБ-ын хамтарсан баг 8 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллаж байна. Хамтарсан баг 8 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд зохион байгуулагдаж байгаа халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Мөн  Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Засаг даргын Тамгын газар, онцгой байдал, …

Ковид-19 халдвараас сэргийлье

Ирэх есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тусгай зохицуулалттайгаар эхлүүлэх шийдвэрийг УОК-оос гаргаад байгаа. Үүнтэй холбогдуулан корона вирусийн халдвараас урьдчилсан сэргийлж, хүүхдийн хоолны эрүүл ахуйд тавигдах шаардлагад анхаарахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уриаллаа. Эх сурвалж: НЭМҮТ