• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 5 сар 25, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна

Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна

2020/10/12
- Нийгэм
0

Монгол улс, БНСУ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энд онд тохиож байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол–БНСУ-ын парламентийн бүлгийн дарга Ж.Мөнхбат, БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр цаашид хоёр орны найрсаг харилцааг улам өргөжүүлж, боловсрол, соёл шинжлэх ухаан, аялал жуулчлал, спортын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэхэд УИХ дахь парламентийн бүлэг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр улсын эдийн засгийн форумын зохион байгуулах, парламентийн гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт туссан “Солонго 1,2”орон сууцны хорооллыг барих төслийн санхүүжилтийн асуудалд Элчин сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүслээ.

   БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хуны зүгээс, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд 2020 оныг “Монгол Солонгосын найрамдлын жил” болгон зарлаж, олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас хоёр талын төлөвлөсөн томоохон айлчлал, арга хэмжээ хойшлогдоод байсан. Монгол улсын Засгийн газраас хорио цээрийг цуцалсан тул зарим арга хэмжээг энэ сард товлон хэрэгжүүлээд байна. Мөн хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх” төсөл, Аялал жуулчлалын сургалт, дадлагын төв байгуулах төслүүд чухал хувь нэмэр оруулна гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ
Нийгэм

МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

2025/05/23
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

2025/03/07

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • МИАТ: Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Элсэлтийн шалгалт долдугаар сарын 4-нд түүхийн хичээлээр эхэлнэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.