Их, дээд сургуульд элсэгчдийн шалгалт 2024 оны долдугаар сарын 4-нд түүхийн хичээлээр эхлэх товтой байна.
Элсэлтийн шалгалт дөрвөн өдрийн турш зохион байгуулагдана. Шалгалт өгөх иргэд анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх бөгөөд хожигдсон бол оруулахгүйг анхааруулжээ.
![](https://zarig.mn/images-library/4f6ed933063e34d6509e49c952dd397c.jpg)
Монгол хэл бичгийн шалгалтад 33,361 нь хамрагдаж, 57 шалгуулагч 800 оноо авсан бол 5,389 шалгуулагч 400 оноондоо хүрч чадаагүй байна.
Шалгуулагч нь Монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны болзлоо хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болдог. Харин Монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд их сургуульд элсэхгүй боломжгүй юм.
Энэ жил ЕБС-ийн 5, 9, 12 дугаар анги төгсөгчдөөс авах улсын шалгалтын хуваарийг сургуулийн удирдлагууд шийдэх юм байна. БЕГ-аас улсын шалгалтыг зохион байгуулах удирдамжийг сургуулиудад хүргүүлжээ. Өнгөрсөн жил улсын шалгалтын нэгдсэн тов гарч байсан юм.