Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах зөвлөмжийг дагахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Гараа тогтмол угаах
Амны хаалт тогтмол хэрэглэх
Ахуйн архидалтаас сэргийлэх
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ үлдээхгүй байх
Дархлаагаа дэмжих
Худал цуу мэдээлэлд авталгүй сэтгэлзүйн байдлаа тогтвортой байлгах
Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх
Мөн уламжлалт аргаар дархлаагаа дэмжиж цар тахлаас гэр бүлээ хамгаалахыг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна. Нойроо хангалттай авах, шингэн зүйл уух, сүү цагаан идээ хэрэглэх, шим тэжээлтэй хоол унд хэрэглэх, дулаан хувцас өмсөх зэргээр эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: НЭМҮТ