Өнөөдөр/2020.11.12/ өглөөний 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг манайд анх удаа авагдаж байгаа арга хэмжээ.
Энэ хүрээнд дараах байгууллагууд хэвийн ажиллана.
Холбогдох байгууллагууд ард иргэдийг онцын шаардлаггүй үед гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
Төрийн байгууллагуудын ковидтой холбоотой цөөн тооны хүмүүс ажиллана. Бүх салбарт гамшгаас хамгаалах улсын алба байдаг. Тэр албанд хэн ажиллах нэрс өнөөдөр орой гарч байгаа. Тэр хүмүүс ажиллаж бусад нь гэртээ байна. Үүнтэй адил хувийн хэвшлийн байгууллагуудаасаа ажилчдаа гэрээсээ ажиллах боломжоор хангаач ээ гэж уриалж байна" гэлээ.