Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед УБЦТС ТӨХК нь хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хүргэх ажлыг 24 цагийн турш гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд УБЦТС ТӨХК-аас хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдлээс шалтгаалан түдгэлзүүлэхгүй байх, бүх төрлийн төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, ирсэн дуудлагыг шуурхай барагдуулах арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.
Үүний дээр эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлж цахим сувгууд ашиглан төлбөрөө хугацаанд нь төлөхийг нийт хэрэглэгчдэдээ уриалж байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК