ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
11 дүгээр сарын 22-нд улсын хэмжээнд нийт 3011 хүнд PCR шинжилгээ хийгдэж УБ хотод 11 хүнд коронавирусийн халдвар шинээр илэрсэн байна. Харин бусад аймагт нэмэгдэж илрээгүй болохыг хэллээ. Шинээр илэрсэн 11 тохиолдол нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэдгийг албаныхан онцоллоо.
Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байгаа юм байна. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээг хийсэн байна.
Өнөөдрийн/2020.11.23/ байдлаар дотоодод бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 204:
- Улаанбаатарт 51
- Дархан-Уул 20
- Дорноговь 17
- Орхон 17
- Говьсүмбэр 1
- Сэлэнгэ аймагт 98 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.