Улаанбаатар хотоос орон нутагруугаа буцах хүсэлтээ 80 мянга гаруй иргэн бүртгүүлээд байна. Иргэдийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 10-ны өдрийг хүртэл хугацаанд орон нутагт нь буцаахаар зохион байгуулалтыг хийж байна. 119.mn вэбсайтаар иргэдийн бүртгэл хийгдэж байгаа юм.
Иргэд хувийн болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих юм. Иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн үнэд өөрчлөлт орохгүй бөгөөд дараах хуваарийн дагуу зорчих юм.
Дашрамд дурдахад коронавирусийн халдварын тохиолдол илэрсэн аймгууд руу буцах иргэдийг 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн нутаг буцаах юм байна.