Эрүүл мэндийн яамны мэдээлэл /2020.11.29/
Өчигдөр 9513 хүнд PCR шинжилгээ хийснээс 24 хүнд коронавиурс илэрлээ. Улаанбаатар хотод 5, Сэлэнгэд 7, Дархан-Уулд 9, Архангайд 2 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 341 бүртгэгдлээ. Мөн нэг тохиолдол нь зөөвөрлөгдсөн буюу ТИР машины жолооч. Энэ хүн арваннэгдүгээр сарын 16-нд Монголд ирсэн бөгөөд давтан шинжилгээнээс нь коронавирус илэрсэн байна.
Дотоодын халдварын тохиолдол 341:
Улаанбаатар - 75
Орхон аймаг -22
Дорноговь аймаг - 21
Говьсүмбэр аймаг - 3
Сэлэнгэ аймаг - 174
Дархан-Уул аймаг - 44
Архангай аймаг - 2
Харин Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 784 боллоо.