Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал /2020.12.05/
12 дугаар сарын 3-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Ховд, Дорнод аймгийн лабораториудад нийт 20,240 хүнд шинжилгээ хийснээс 800 гаруй нь хавьтлын хяналтын шинжилгээ байв. Үүнээс 11 хүнд коронавирус илэрч, бусад хүнд илрээгүй байна.
Улаанбаатар хотод 3 тохиолдол шинээр бүртгэгдсэний хоёр нь өмнөх хавтлын давтан шинжилгээ бол нэг нь автобус баазын жолоочийн хавьтал болох ээлжийн жолооч юм. Автобус баазын нийт 512 хүнийг шинжилгээнд хамруулахад бусад хүнээс халдвар илрээгүй байна.
Мөн Сэлэнгэ аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь гэр бүл болон ойрын хавтлын шинжилгээ байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд мөн шинээр 4 тохиолдол батлагдсан.
Ийнхүү улсын хэмжээнд дотоодын 397 тохиолдол, нийт халдварын тохиолдол 842 боллоо.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 392
Сэлэнгэд - 197
Улаанбаатарт - 99
Дархан-Уулд - 45
Орхонд - 24
Дорноговьд - 25
Говьсүмбэрт - 4
Архангайд - 3