Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 94 чиглэлд 623 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Нийтийн тээврийн уйлчилгээний замын хөдөлгөөний аюулгуй байдал болон зорчигчдод автотээврийн хяналтын байцаагчид хяналт тавин ажиллаж байна. Мөн Багануур~Улаанбаатар чиглэлийн буухиа уйлчилгээнд хоёр тээврийн хэрэгсэл ажиллаж байгаа юм.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд рейс бүрт эцсийн 19, дундын 10 зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хийж байна. Давхардсан тоогоор 1787 тээврийн хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлэлт хийжээ.
Эх сурвалж: НЗДТГ