Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурал /2020.12.15/
12 дугаар сарын 14-нд улсын хэмжээнд 10,979 хүнд шинжилгээ хийж 5 хүний сорьцод халдвар илэрлээ. Үүнээс Сэлэнгэ аймагт 2, Улаанбаатарт 2, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1 халдварын тохиолдол батлагдлаа. Эдгээр өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд 2, 3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
Монгол Улсад батлагдсан нийт халдварын тоо 917 болсон бөгөөд 384 хүн эдгэрээд байна.