Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед аль болох гэртээ байх, гэрээсээ ажиллахыг эрүүл мэндийн байгууллагаас сануулж байгаа. Энэ шаардлагад үндэслэн Төрийн банк хэрэглэгчиддээ онлайн үйлчилгээ авах боломжийг бий болгон ажиллаж байна. Төрийн банкны Гялс банк үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм. Хэрэглэгчид гялс банкыг ашиглан онлайнаар дансаа удирдах боломжтой. Төрийн банкны харилцагчид:
- Хадгаламжийн данс шинээр нээх
- Хугацаатай хадгаламжийн хугацаа сунгах
- Хугацаатай хадгаламж барьцаалан онлайн зээл авах боломжтой юм.