Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн хүрээнд өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад тусламж үзүүлэх талаар танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай аймгуудад өвөлжилтийн байдал хүндрээд байгаа юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болоод байна. Энэ хүрээнд өвөлжилт хүндэрсэн аймгуудын 40 мянган малчин өрх бүрд 300 мянган төгрөгийн үнийн дүн бүхий тэжээлээр хангахаар боллоо. Мөн Улсын онцгой комиссоос нөөцөд байгаа 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад үнэгүй олгохоор болжээ.
Мөн дотоодод үйлдвэрлэгдэж байгаа малын гаралтай өвс тэжээл бэлтгэх аж ахуйн нэгжүүдийн борлуулалтаас авдаг НӨАТ-ыг чөлөөлөх хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Үүний дээр гааль, НӨАТ-ын татварыг тэглэсэнтэй холбогдуулан импортоор орж ирэх тэжээлийн нийлүүлэлт нэмэгдэнэ гэж албаныхан үзэж байгаа юм.